“Сэнди” цөлийн шуурга Куба руу ойртож байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 24

Ойрын өдрүүдэд Кубын зүүн хэсэгт Sandy шуурга хүрэх магадлалтай ба Эрх чөлөөний аралд очих замдаа хүч нь ихсэн хар шуурга болж хувирч магадгүй аж.

Энэ талаар өчигдөр цаг уурын Институтын дарга Хосе Рубьера телевизээр мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр, одоо шуурга Ямайкийн нийслэл Кингстоноос баруун өмнө зүгт 360 км зайтай байгаа ба зүүн хойд зүг рүү 13км\цаг хурдтай явж байгаа юм байна. Салхины хүч голомтдоо 86 км\цаг хүрч байгаа аж.

Кубын дорно хэсгийн зургаан муж болох Гуантанамо, Сантьяго-де-Куба, Гранма, Ольгин, Лас-Тунас, Камагуэй-д байгалийн таагүй үзэгдэл ойртож буйтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдал зарлагдсан байна.

Хойд Атлантикт зургаадугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 30-ны хооронд үргэлжилдэг шуурганы улирал энэ жил өмнөхөөс илүү идэвхжжээ. Жилд ихэвчлэн 11-12 удаа шуурга болдог бол одоогийн энэ “Сэнди” энэ жилийн 18 дахь шуурга юм байна.

2008 онд Кубын арал дээр нэгэн зэрэг гурван хар шуурга бууж улс ардын аж ахуйд нь 10 тэрбум долларын гарз хохирол учруулснаас хойш сүүлийн 3-4 жилд байгалийн гамшиг тус арлыг тойрч байсан билээ.

Хэрэв салхины хурд голомтдоо 63 км\цаг хүрч байвал өөрийн гэсэн оноосон нэр бүхий шуурга хэмээн ангилагддаг бол 119 км\цаг хүрвэл шуурга нь хар салхи болж хувирдаг аж.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top