Морган Фриймен: Би хараахан үхээгүй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 24

 

Оскарын шагналт нэрт найруулагч, жүжигчин Морган Фрийменийг үхсэн гэх цуу яриа байнга шахам гардаг. Харин тэрээр энэ ярианд сэтгэлээ чилээхгүй байгаа бөгөөд “Хэрвээ би үхчихсэн юм бол хойд насны минь амьдрал амьд ахуйнхаасаа ялгарах юм алга” хэмээн фейсбүүк хуудастаа бичжээ. Морганы Лас Вегаст “Сүүлчийн Вегас” киноны зураг авалтанд оролцохоор явсан нь ийм цуу яриа дэгдэхэд хүргэсэн гэнэ. Түүний энэ үйлдэл олон хүнд таалагдсан бололтой, одоогийн байдлаар фейсбүүкийн сая хэрэглэгч лайк даржээ.

Н.Цэнгэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top