Бермудын гурвалжингийн хажууд живсэн хот оллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 24

Канадын эрдэмтдийн баг Бермудын гурвалжны ойролцоо усан доорх хот олон, тусгай робот төхөөрөмжийн тусламжтайгаар эртний балгасын зургуудыг авчээ.

Пол Вайнцвейг, Паулин Залицки нарын удирдлагаар ажиллаж байсан судлаачид Кубын зүүн эргээс хойд зүгт 700 метр зайд усан дотор хотын балгас олжээ. Роботын авсан зургууд дээр том оврын бүтэцтэй объектууд, түүн дотор дөрвөн том пирамид байгаа бөгөөд тэдний нэг нь дан шилээр бүтээгдсэн мэт харагдаж байгаа юм байна.

Шинжээчдийн үзэж буйгаар, эдгээр байгууламж нь карибын ба төв америкийн түүхийн сонгодгоос өмнөх үед хамаарах бололтой.

Энэхүү хот нь Атлантидтай ямар нэгэн холбоогүй гэж үзэж байна. Олдворын архитектурын онцлогоос харахад түүнийг эртний индейчүүд хамгийн багадаа 1,5-2 мянган жилийн өмнө байгуулсан байх магадлалтай аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top