Японы цунами Чернобылийн ослын 25 жилийн ойн хурал болоход нөлөөлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 21


Японд болсон байгалийн гамшгаас хойш анх удаа Украины нийслэл Киев хотноо “Чернобылийн ослын 25 жил. Ирээдүйн аюулгүй байдал” сэдэвт олон улсын бага хурал өчигдөр эхэллээ. Тус хуралд НҮБ, Европын зөвлөл, Европын комисс, МАГАТЭ зэрэг олон улсын байгууллага болон гадаад орнуудын төлөөлөгчид оролцож байна. Энэ хурлаар Чернолбылтэй холбоотой төдийгүй цөмийн эрчим хүчний салбарыг бүхэлд нь хамарсан асуудлыг хэлэлцэх ажээ. Мягмар гарагт Чернобылийн төслүүдийг санхүүжүүлдэг донор орнуудын бага хурал мөн Киевт болж, цөмийн эрчим хүчний салбарын аюулгүй ажиллагаа, инновацийн асуудлуудыг хэлэлцсэн байна. Хурал дээр Украины Ерөнхийлөгч В.Янукович хэлэхдээ, АЦС-ын 4 дүгээр блокийг “булж битүүмжлэх” болон цөмийн хаягдал хадгалах агуулахыг барих зорилгоор 550 сая орчим еврогийн хөрөнгийг донор орнууд хандивлаад байгааг дурджээ. Чуулга уулзалтын эхний өдрийн гол үр дүн нь оролцогчид Чернобылийг экологийн аюулгүй бүс болгох хүсэл зорилго нэгтэйгээ харуулсан явдал байлаа.

Б.Идэр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top