Сүүлийн хагас жилийн доторх хамгийн хүчтэй тэсрэлт саяхан наран дээр болж өнгөрчээ.
Аравдугаар сарын 23-ны өглөө НАСА-гийн мэргэжилтнүүд нарны идэвхжил ихсэхийг тэмдэглэж авсан байна.
Плазмын үсрэлт харьцангуй аюултай “Х” ангилалд хамаарч байсан хэдий ч дэлхий дээр соронзон шуурга ажиглагдаагүй аж. Учир нь, дэлхийн эсрэг зүгт харж байсан нарны бөмбөлгийн хэсэгт тэсрэлт явагджээ. Харин энэхүү гялбаа радио долгионд баригдсан байна.
Ойрын өдрүүдэд одон гаригууд байрлалаа өөрчлөх ба дэлхий идэвхтэй бүсийн нөлөөнд орох юм.
Нарны идэвхжил байнга өөрчлөгдөж байгаа бөгөөд сүүлийн удаа энэ оны долдугаар сарын 12-нд “Х” ангиллын тэсрэлт мэдрэгдсэн хэдий ч хүчин чадлаараа саяынхыг гүйцэхээргүй байсан аж.
Рентген цацраг туяаны түгээлт ихэссэн ийм тохиолдол хагас жилийн өмнө буюу гуравдугаар сарын 7-нд болсон байна. Ойрын өдрүүдэд дэлхийн геосоронзон талбайн саармагжилт нэмэгдэх магадлалтай гэнэ.
Нар яг одоогийн байдлаар харьцангуй тайван байгаа ч эрдэмтэд түр зуурын “мөсөн үе” хэмээн нэрлэж байна. Мөн хэн нэгэнд тайван бус байдал мэдрэгдээд эхэлбэл гэртээ агааржуулагч худалдаж аван, янз бүрийн байгалийн хүчин зүйлсийн шууд нөлөөллийг бага хүртэхийн тулд гэрээсээ нэг их гарахгүй байхыг зөвлөж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )