Тэрбумтан Трамп Обамаг боловсролын дипломоо харуулахыг хүслээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 25

Америкийн тэрбумтан Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад хандан, коллеж, их сургуульд суралцсан бичиг баримт, мөн паспорт авахаар гаргасан өргөдлөө олон нийтэд дэлгэн харуулахыг хүссэн байна. Үүний хариуд тэрээр 5 сая долларыг дурын буяны байгууллагад хандивлахаар амлажээ.

Трампын өгүүлснээр бол, Обама АНУ-ын түүхэн дэх хамгийн “бүрхэг” Ерөнхийлөгч гэнэ. Хэрэв тэр өөрийн тухай мэдээллүүдээ нийтэд дэлгэвэл олон америкчуудыг тайвшруулах болно гэжээ.

Трампын Обамад тавьж буй энэхүү шаардлага анхных биш аж. Өнгөрсөн онд Барак Обама энэхүү тэрбумтны шахалт шаардлагаар өөрийн төрсний гэрчилгээг олон нийтэд үзүүлж байжээ. Уг бичиг баримт нь Обамаг Хавай мужид төрсөн, америкийн иргэншилтэй гэдгийг баталсан байна.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top