Хүүхдүүдэд “Мадагаскар 3”-ын оронд аймшгийн кино үзүүлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 25

Британийн Ноттингемд киномеханикч андууран хүүхэлдэйн киноны оронд аймшгийн кино эхлүүлсэн байна.

Бяцхан хүүхдүүдээ дагуулсан гэр бүлүүд бямба гаригийн өглөө “Мадагаскар 3”-ыг үзэхээр Cineworld кинотеатрт ирсэн аж. Гэтэл тэдэнд “Ер бусын үзэгдэл 4” хэмээх аймшгийн киног үзүүлэн бяцхан хүүхдүүдийг үхтэл нь айлгасан байна.

Танхимд гэрэл унтран кино эхэлтэл, бүхний хайртай Алекс арслан болон тэдний нөхдийн оронд дэлгэц дээр цусанд будагдсан эмэгтэй гараад иржээ. Энэхүү кино нь 15-аас доош насныханд үзүүлэх хориотой аж.

Эхлээд эцэг эхчүүд эргэлзэн учрыг олж ядаж байтал, хүүхдүүд айж орилолдон, бүгд гарах хаалга руу зугатацгаасан байна. Уг бичлэг хоёрхон минут үргэлжилсэн хэдий ч бяцхан хүүхдүүдийн ой санамжид ихээхэн муухай ул мөр үлдээлээ хэмээн эцэг эхчүүд үзэж байгаа аж.

Кинотеатрын ажилтнууд тэднээс уучлал хүсэн мөнгийг нь эргүүлэн өгч, хагас цагийн дараа эхлэх “Мадагаскар 3” хүүхэлдэйн киног үнэгүй үзэхийг санал болгосон байна. Тэд энэхүү кино сольж гаргасан үйлдлээ проектортой холбоотой цэвэр техникийн алдаа байсан хэмээн тайлбарлажээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эрхэмээ(66.181.161.17) 2019 оны 02 сарын 11

Арай юмаа харуцлагүй.

1  |  0
Top