Шаргал үст оддын нэг дуучин, жүжигчин, загвар зохион бүтээгч Жессика Симпсоны аав Жой Симпсоныг гей гэдгийг “National Enquirer” сайт олон нийтэд зарлалаа. Энэ шалтгаанаар Жой Симпсон эхнэр Тинагаас 34 жил ханилсны эцэст хоёр тийш болохоор шийдэж Лос Анжелесийн шүүхэд өргөдлөө өгөөд байгаа юм. 54 настай тэрээр шашны номлогч бас дуучин охиныхоо менежер харин ээж Тина нь /52 настай/ Жессикагийн хувцас загварын ажилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Жой Симпсон сүүлийн саруудад 20 настай залуутай болздог байсан гэнэ. Энэхүү таагүй мэдээлэлд эхнэр Тина, Жессика болон түүний дүү Ашлей Симпсон нар ихэд цочирдож сэтгэл санаа тавгүйтээд байгаа аж.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )