Бразилийн оюутан бүсгүй Катарина Мильорини интернет дуудлага худалдаанд өөрийн онгоноо тавьжээ. 20 настай Бразиль бүсгүй үүнийхээ төлөө 780 мянган америк доллар авахаар болсон байна.
Гоо бүсгүйн ариун нандин зүйлийн төлөө Нацу нэрт япон эр, Жек Миллер, Жек Райт хэмээх америкчууд, Энэтхэгийн иргэн Рудра Чатерджи нар өрсөлдсөн аж. Харин 15 хүн бүсгүйтэй болзох зөвшөөрөл авч чаджээ.
"Virgins Wanted" сайт дээр бүсгүй уг олсон мөнгөө буяны үйлст зарцуулна хэмээн бичжээ. Тэрээр өөрийн төрөлх муж Санта-Катаринагийн бага орлоготой иргэдэд зориулсан орон сууцны барилгад мөнгөнийхөө дийлэнх хэсгийг хөрөнгө оруулалт хийнэ гэсэн байна.
Daily News мэдээлснээр, дуудлага худалдааны төгсгөлд Япон эр багагүй мөнгө төлж, охины онгоныг “авахаар” болжээ.
Энэхүү дуудлага худалдаа нь австралийн "Virgins Wanted" хэмээх баримтат төслийн зураг авалтын хүрээнд хийгдэж байгаа тул оролцогчид Австрали руу очих шаардлагатай аж. Япон эртэй уулзахын өмнө болон уулзсаны дараа Катаринагаас ярилцлага авах ба япон эрийг шоунд үзүүлэхгүй, жинхэнэ нэрийг нь нууцлах юм байна.
Төслийг санаачлагчдын өгүүлснээр, “худалдан авагчийг” бүсгүйтэй хамт хонохын өмнө бүх шинжилгээг хийн халдварт өвчтэй эсэхийг тодруулах ба сексийн үед заавал бэлгэвч хэрэглэн, секс-тоглоом ашиглах хориотой аж. Мөн сексийн ажиллагааны үед ямар ч зураг авалт байхгүй юм байна.
Бразиль бүсгүйн энэхүү үйлдэл нийгмийн зүгээс таагүй уур амьсгал хүртжээ. Тэд Катаринаг янхнаас ч дор хэмээн үзэж байна. Бүсгүйн алхам тутмыг видеокамер дагана гэсэн ойлголт их маргаан төрүүлсэн бололтой.
Харин бүсгүйн хувьд энэ алхам бизнесээс өөр юу ч биш хэмээн мэдэгджээ. “Би үүнийг бизнес хэмээн харж байна. Би дэлхийгээр аялах, кинонд зургаа авахуулах боломжтой боллоо. Иймэрхүү юмыг амьдралдаа ганцхан удаа хийснээр янхан болчихгүй” хэмээн бүсгүй ярьсан байна. Тэрээр маш романтик бүсгүй бөгөөд жинхэнэ хайр дурлалд итгэдэг гэжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 6 )
zov bna
ziv bndaaa
ziv bndaaa
ziv bndaaa
ziv bndaaa
ziv bndaaa