Калифорнийн далайн сүүн тэжээлтний Институтэд амьдарч байсан Нок хэмээх цагаан халим зөвхөн хүний хоолойгоор яриад зогсохгүй, хүмүүстэй харилцаа холбоо тогтоохыг ихэд чармайдаг байжээ.
Анх түүнийг далайн аквариумын нэгэн ажилтан сонссон байна. Тэрээр ус руу шумбан орсны дараа хэн нэгэн түүнд юм хэлэх шиг сонсогджээ. Хамт ажиллагсдаасаа асуухад хэн ч түүнд үг хэлээгүй хэмээн цагаан халим хүний хоолойгоор дуугарсан нь тодорхой болсон аж.
Харин одоо, Нокыг нас барснаас таван жилийн дараа Институтийн ажилтнууд микрофоноор бичиж авсан түүний “яриаг” нийтэлсэн байна.
Уг бичлэгээс сонсоход халим үнэхээр хүний хоолойгоор ярьж байгаа боловч чухам ямар хэлээр гэдэг нь ойлгомжгүй байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )