“Сэнди” хар шуурга ойртож буйтай холбогдуулан Вашингтонд онц байдал зарлалаа хэмээн хотын мэр Винсент Грей мэдэгджээ.
Байгалийн гамшиг нь маш ширүүн салхи шуурга, хөрсний гулгаа дагуулах магадлалтай хэмээн шинжээчид урьдчилан таамаглаж байна.
Онц байдал мөн хөрш зэргэлдээ Виржини, Мэриленд мужуудад зарлагдсан аж.
Хотын метроны ажилтнууд ус нэвтэрч болох бүх нүх сүвийг шалган нягталж, шуудайтай элсээр битүүлэх арга хэмжээ авч байна. Оршин суугчид удаан хугацааны ус, цахилгаан, хий тасалдахаас болгоомжлон шаардлагатай хүнс, эд зүйлсийг нөөцөлж байгаа аж.
“Сэнди” шуурга аль хэдийн Флорида мужид хүрлээ хэмээн ИТАР-ТАСС мэдээлж байна. АНУ-ын Цаг-уурын үндэсний албанаас дамжуулж буйгаар хар салхи ойрын өдрүүдэд улам ширүүснэ гэжээ.
Гамшгийн цохилтын гол хүч Нью-Йорк, Нью-Жерси мужуудад чиглэгдэж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )