“Камасутра” шоколад үйлдвэрлэжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 27

Казахстаны Костанайскийн мужийн дэлгүүрүүдийн лангуун дээр сексдэж буй хүмүүсийг дүрсэлсэн эротик шоколад зарагдаж эхэлжээ.

Энэхүү амтат “Камасутра” шоколад нэг килограмм нь 2000 тенге буюу 375 рублээр худалдаалагдаж байгаа аж.

Бараан фон дээр цагаан шоколадаар хүмүүсийн дүрсийг маш тод гаргажээ. Үйлдвэрлэгчид нийтдээ 8 төрлийг гаргасан байна, өөрөөр хэлбэл 8 янзын сексийн байрлалаар.

Сэтгүүлчдийн олж мэдсэнээр, энэхүү шоколадыг Рудный хотын “Обжорка” дэлгүүрийн дэргэдэх кулинарийн цехд үйлдвэрлэсэн нь тогтоогдсон байна.

Гэвч энэхүү ер бусын амттан хүмүүст таалагдсан хэдий ч орон нутгийн прокурорын газраас садар самууныг сурталчилсан хэмээн хориглоод байгаа аж. Харин үйлдвэрлэгчийн зүгээс “Камасутра” бол садар самуун зүйл биш, эртний эротик урлаг хэмээн өөрсдийгөө зөвтгөж байгаа юм байна.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top