Өнгөрсөн даваа гаригт АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамагийн сууж явсан онгоцыг Вашингтонд газардахыг нь Холбооны нисэх хүчний захиргаа /FAA/ зөвшөөрөөгүй байна. Учир нь түүний суусан онгоц армийн ачаа тээврийн С-17 онгоцтой хэтэрхий ойр зайд нисч, газардах цаг нь давхацсан байжээ. Эл хоёр онгоц гурван миль буюу тав хүрэхгүй км зайд явж байж. Ном ёсоор бол нислэг үйлдэж буй хоёр онгоцны хоорондын зайг багаар бодоход таван миль буюу найман км байх шаардлага тавьдаг аж. Тиймээс FFA-ийн зүгээс агаарын хянагчид тэргүүн хатагтайн сууж явсан “Боинг 737” онгоц цэргийн онгоцтой хэтэрхий ойр зайд нисч байгаа тул хэсэг хугацаанд газардалгүйгээр эргэлт хийхийг анхааруулсны дагуу гүйцэтгэсэн байна. Цагаан ордны зүгээс тэргүүн хатагтай ийм эрсдэлтэй байдалд орсонд итгэж чадахгүй байгаагийн дээр холбогдох буруутай албан тушаалтанд хариуцлага тооцохыг хүсчээ.
Б.Сараа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )