Дэлхийн хамгийн vнэтэй хувийн арлууд

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 29

Isla de sa Ferradura

Испани

39,7 сая ам.доллар

Энэ арал нь нийт 6 га нутаг дэвсгэртэй бөгөөд Ибицагийн хойд эрэгт оршино. Аварга том зочид буудал, гэрийн кино театр, мэргэжлийн гал тогоо, халуун хүйтэн бассейн энд ирэгсдийг хүлээж байдаг.

 

Пакатоа (Pakatоa Island)

Шинэ Зеланд

35 сая

Ер нь бол Хаураки хязгаарын ихэнх арал нь байгалийн гоо сайхнаараа алдартай. Тэдгээрийн нэг болох Пакатоа нь маш ховор үзэмжийг өөртөө агуулсан. Энд 28 коттеж байшин, гольфын талбай, наран шарлага, газрын тэннисний талбай, ресторан, кино заал гээд ер нь хүнд хэрэгтэй юм бүхэн бий.

 

Серральво (Cerralүо Island)

Мексик

35 сая

Нийт 14 мянган га талбай бүхий энэхүү арал нь Калифорнийн хязгаарт оршдог. Хэдийгээр энэ арал нь тийм ч олон нээлттэй, хөгжингүй биш ч гэсэн тэнд хэд хэдэн зочид буудал, гольфын талбай бий. Харин загасчлахад тун тохиромжтой газар. Загасчдын диваажин ч гэж нэрлэх нь бий.

 

Temptatiоn Island

Таиланд

30 сая

Пхукетагаас хойд зүгт орших найман гектар нутаг дэсгэртэй арал. Энд нэг дор 132 хүнийг хүлээн авах боломжтой амралт сувиллын төв байрладаг.

 

Каритас (Caritas Island)

АНУ, Коннектикут

25 сая

Хагас гектар газар бүхий энэ арал нь эх газартайгаа хувийн эзэмшлийн авто замаар холбогддог. 1906 онд баригдсан чулуун байшинг та эндээс л харж болно. Түүнчлэн хоёр томоохон усан сан, зочдын өргөөнүүд болон цэцэрлэгт хүрээлэнгээр та ханатлаа зугаалж болно.

 

Grand Bоgue Caye

Белиз

25 сая

Энэ нь Брунейн султаны дүү болон Билл Гейтс хоёрын өмч юм. 125 га газар нутгийг нь үзэсгэлэнт ой, наран шарлагын газрууд эзэлдэг.

 

Blue Lagооn

Фижи

25 сая

Энэ арлын урт нь хагас км бол нийт талбай нь 90 гектар. Тэнд зочдын 20 өргөө, хооллох павильон, спа төв, гольфын талбай болон дайвинг клуб байдаг.

 

Гэгээн Стефанийн арал (Isоla Santо Stefanо)

Итали

24 сая

Энэхүү өвөрмөц арал нь Неаполиос баруун зүгт 144 км-т оршдог. 24 га газар нутаг дээр нь 18-р зууны үед шоронгийн зориулалтаар ашиглаж байсан барилгууд байдаг. Мөн хэд хэдэн сүм, байшингууд бий.

 

Little Ragged Island

Багама

23,5 сая

Арлын эрэг нь нийтдээ 10 км бол талбайн хэмжээ нь 280 га. Арал нь битүү ой модноос бүрдэнэ.

 

Бэлтгэсэн Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top