Канадын British Columbia мужийн Номхон далайн эрэг дагуух нутагт 7,7 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо хэмээн АНУ-ын Геологийн албаны мэдээлснийг Reuters агентлаг саяхан дамжууллаа.
Газар хөдлөлтийн голомт Prince Rupert –ээс баруун өмнө зүгт 193 км зайтай, газрын гүндээ 10 км хүчтэй байжээ.
Одоогоор гамшгийн хохирлын талаар албан ёсны мэдээ орж ирээгүй байгаа ба энэхүү газар хөдлөлттэй холбоотойгоор Хавайн арал, Аляскийн зарим хэсгээр цунами үүсэж болзошгүй хэмээн анхааруулж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )