Парламентын гишүүдийг сонгох санал хураалтын ажиллагаа Ням гаригийн орой орон нутгийн цагаар 20.00 цагт хаагдан, хэсгийн хороод хаалгаа барилаа.
Үдээс хойш 16.00 цагийн байдлаар нийт бүртгэлтэй сонгогчдын 45,46% саналаа өгсөн байв.
Украины парламентад 450 ардын депутат таван жилийн хугацаатай сонгогддог аж.
Энэ жилийн сонгуульд 87 улс төрийн намууд оролцсоноос, 21 нь намын жагсаалтаар бусад нь нэг мандаттай тойрогт нэр дэвшүүлэх маягаар өрсөлджээ.
Пропорциональ системээр 225 суудлын төлөө 2554 нэр дэвшигч, мажоритариар 2654 нэр дэвшигч тус тус өрсөлдсөн байна. Энэ үед нэг мандаттай тойргуудад 3-40 хүн “хүчээ үзсэн” аж.
Нийт 36 сая сонгогчид бүртгэгдсэн ба дотооддоо 33639 хэсгийн хороо, гадаадад 116 хэсэг ажилласан байна.
Санал хураалтын урьдчилсан дүн Даваа гаригийн өглөө гэхэд тодорхой болох ба харин албан ёсны дүн мэдээг арваннэгдүгээр сарын 12-ны дотор парламентын “Голос Украины”, засгийн газрын “Урядовой курьер”-т нийтлэх аж.
Сонгуулийн өмнөх сүүлчийн санал асуулгаар эрх баригч Тойргуудын нам, нэгдмэл сөрөг хүчин “Батькивщина” \”Родина”\, боксчин Кличкогийн “УДАР” намууд жагсаалтаар нэр дэвшүүлж буй 21 нам дотор тэргүүлж байжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )