Хичээлийн хонх буруу дарсан хэмээн ял авчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 29

Баасан гаригт Хятадад нэгэн сонин шүүх хурал өндөрлөжээ.

Дунд сургуулийн нэгэн ажилтныг завсарлагааны хонхыг тогтоосон хугацаанаас 4 минут 48 секундын өмнө дарсан хэмээн буруутгасан аж.

54 настай энэхүү ажилтан эр нэг жилийн хорих ялаар шийтгэгдсэн байна. Түүнийг “ажлын хариуцлага алдсан” гэсэн зүйл ангиар яллажээ.

Завсарлагааны хонхтой холбоотой энэхүү асуудал жирийн нэгэн хичээлийн өдөр бус, улсын нэгдсэн шалгалттай өдөр таарснаараа онцлог аж.

Хонх буруу дарснаас сурагчид шалгалтын материалаа хугацаанаас өмнө хураалгасан гэсэн гомдол гарч, түүнийг шүүж шийтгэхийг шаардсан байна.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top