Аделийн бяцхан хүү оддын бэлгэнд дарагдсаар...

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 29

Дуучин Адель энэ сарын 19-ний өдөр амаржиж хүүтэй болсон билээ. Түүний нөхрийг Саймон Конеки гэдэг бөгөөд Их Британийн буяны сангийн үүсгэн байгуулагч юм. 10 хоногтой хүүг Жесси Жей, Рианна, Сид Овен зэрэг ээжийнх нь алдар цуутай найзууд бэлгээр булаад байгаа гэнэ. Харин хамгийн сонирхолтой гоё бэлгийг Рианна өгчээ. Түүний хошин хүүрнэл өгүүлж буй хоёр хүүхэлдэй Аделийн гэр бүлийнхэнд сонирхлыг ихэд татаж, Адель элгээ хөштөл инээжээ. 

Рианна Аделийг жирэмсэн болсонд баяр хүргэсэн анхны хүн юм. Тэрээр бэлгээ сонгохдоо хэн нэгэнтэй адилхныг сонгочих вий гэж удаан бодсон гэнэ.  

Н.Цэнгэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top