Бритнигийн ээж хатагтай Лаин Спирс дуучин охиныхоо хуучин менежер Сэм Луфтиг түүний хоолонд мансууруулах бодис хийдэг байсан гэсэн шалтгаанаар шүүхэд өгчээ. Таван жилийн өмнө буюу 2007 оноос Бритнигийн менежерээр ажилласан бөгөөд дуучныг мансуурахад нь тусалдаг байсны улмаас Бритни олны өмнө этгээд зан авир гаргаж, үсээ хусч, үр хүүхдэдээ анхаарал тавихаа больж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болсон гэжээ. Өнгөрсөн хугацаанд Сэм Луфти Бритни болон түүний ээж, ойр дотныхныг нь хуурсаар иржээ.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )