Өмнөд Солонгосын мэдээллийн сайтуудын мэдээлж буйгаар хүний биед хавдар үүсгэгч бодисыг агуулдаг нь урьдчилсан байдлаар тогтоогдоод буй “Нонгшим” компанийн үйлдвэрлэсэн зарим төрлийн бэлэн гоймонг лангуунаас хурааж устгах шийдвэр гаргаад байна. Тэдгээрээс дурдвал, "얼큰한 너구리", "순한 너구리", "너구리컵", "너구리 큰사발면", "새우탕 큰사발면", "생생우동" зэрэг зургаан нэр төрлийн гоймонг БНСУ-ын хэмжээнд энэ сарын 25-наас эхлэн худалдахыг хориглосон байна. Эдгээр бүтээгдэхүүнийг стандартын дагуу, эрүүл ахуйн шаардлага ханган үйлдвэрлэсэн тохиолдолд “Нонгшим” компанид дахин худалдах эрхийг өгөхөөр болжээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )