“Сэнди” хар шуурга АНУ-ын баруун эрэгт хүрчихээд байгаа билээ. Нийслэл Вашингтон хотод сүүлийн 16 жилд тохиолдоогүй үер болохоор байна хэмээн Цаг агаарын үндэсний албанаас сэрэмжлүүлжээ.
“Потомак голын эрэг дагуу ажиллаж, амьдарч байгаа хүмүүс 1996 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний үерээс сэргийлэх шаардлагатай” хэмээн мэдэгдсэн байна.
Үер Даваа гаригийн орой \манайхаар бол Мягмар гаригийн өглөө\ эхлэх ба энэ долоо хоногийн турш үргэлжлэх магадлалтай байгаа аж. Хамгийн хүнд нөхцөл нь Потомакийн төв хэсэгт Лхагва, Пүрэв гаригт тохиолдоно гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Голтой нилээн ойр зайд Пентагон байрладаг ба мөн түүний эрэг дагуу Вашингтонтой ойр Рональд Рейганы Үндэсний нисэх буудал болон хэд хэдэн түүх дурсгалын байгууламж байдаг аж.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, одоогийн энэхүү үер нь америкийн нийслэлийн түүхэн дэх хамгийн хүчтэй арван үерийн тоонд орно гэжээ.
1996 оны нэгдүгээр сард Потомак голын усны түвшин 48 цагийн дотор 25 метрээр нэмэгдэж байжээ. Энэ нь Грейт-фоллс районд буюу нийслэл хотоос хэдхэн километрийн зайд болсон аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )