“Сэнди” шуурга Чикагог чиглэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 31

“Сэнди” шуурга америкийн 13 мужийн амьдралын хэмнэлийг алдагдуулж, Зүүн эргийн олон сая оршин суугчид одоог хүртэл гэрэл цахилгаангүй байсаар байна.

Сүүлийн үеийн мэдээгээр, “Сэндигийн” уршгаар 36 хүн, түүн дунд 8 настай хүүхэд амь үрэгдэн, Канадад 70 мянга гаруй байшин нурж эвдэрсэн аж.

Нью-Йорк хотын үерт автсан Куинс районд богино холболт үүссэний улмаас түймэр гарч 50 байшин шатжээ. Уг түймэр Мягмар гаригт орон нутгийн цагаар 11 цагт эхэлсэн байна. Түүнтэй 200 гаруй гал сөнөөгчид тэмцэж байна хэмээн NBC News мэдээлжээ.

Иймэрхүү байгалийн гамшгийн үеэр түймэр гарах тохиолдол Японы цунамигийн үед бас болж байсан билээ.

Одоогийн байдлаар 1300 км өргөн фронтоор Атлантикаас эхэлсэн шуурга АНУ-ын нутгийн гүн рүү давшиж, Иллинойс мужийн томоохон хот оршдог Мичиган нууран дээр 7 метр өндөр давалгаа үүсэж эхлээд байна.

Шинжээчид таамаглаж буйгаар “Сэнди” шуурга хэдхэн цагийн дараа Чикагод хүрэх аж. Чикаго хотод аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ явагдаж байна. Эргийн дагуу болон нуур руу чиглэсэн гудамжууд хаагдан, эрх баригчдын зүгээс ард иргэдээ сэрэмжлүүлэн, гэр орноосоо гарахгүй байхыг анхааруулжээ.

Мэдээний эх сурвалж: http://www.vesti.ru/doc.html?id=946226&tid=100414

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top