Саудын Арабад хуримын ёслолын үеэр 24 хүн эрчим хүчний тогонд цохиулан нас баржээ.
Энэхүү эмгэнэлт явдал мягмар гаригийн орой нутгийн дорно зүгт болсон байна.
Орон нутгийн иргэний хамгаалалтын албанаас мэдээлж буйгаар, цахилгаан дамжуулах шугамын өндөр хүчдэлийн шон хуримын ёслол болж байсан байрны төмөр хаалган дээр унасан аж. Энэ үед зочдын дунд паник үүсэн эмэгтэйчүүд голдуу хүмүүс гарах хаалга руу гүйлдэн очиж, өндөр хүчдэл дамжиж буй төмөр хаалганд хүрэнгүүт газар дээрээ нам цохиулж амь үрэгдсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )