Жастин Бибер 86 сая еврогийн хөрөнгөтэй

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 31

Дуучин Жастин Бибер одоогийн байдлаар дэлхийн өсвөр насныхан дундаа хамгийн баянд тооцогдоод байгаа билээ. Хөлс багатай туслах ажилчин ээжтэйгээ ядруухан амьдардаг байсан хүү өдгөө шоу бизнесийн хамгийн ашиг орлоготой, 86 сая еврогийн хөрөнгөтэй дуучин болжээ. Жастин Бибер бага насныхаа тухай Их Британийн сонинд “Би сургуульд сурах үнэхээр дургүй байлаа. Хэрвээ дуу хөгжим байгаагүйсэн бол миний амьдрал там болох байсан биз. Би ядуу хэвээр үлдсэн бол миний хүүхдүүд ядуу, тэдний үр удам ядуу байх байв” гэж ярьсан юм. 

Одоо Жастин Лос Анжелесийн хойд хэсэгт 5 сая еврогийн үнэтэй байшинтай, мини бичлэгийн студийн эзэн юм.   

“Хувийн онгоцтой болох уу” гэсэн асуултанд “Энэ бол мөнгийг зүгээр л салхинд хийсгэхтэй адилхан хэрэг. Хэрвээ онгоц худалдаад авчихвал хаана байрлуулах, шатахуунд мөнгө зарцуулахаас эхлээд их л үнэтэй тусна” гэж хариулжээ. 

Н.Цэнгэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top