Америк орон “Сэнди” хар шуурганы дараа өөрсдийн хүчээр асуудлаа шийдвэрлэж чадаж байгаа бол Карибын тэнгисийн орнуудад хүрэлцэхүйц хэмжээний хөрөнгө мөнгө, аврах ажиллагааны мэргэжилтнүүд дутмаг байгаа ажээ.
Оросын Онцгой байдлын яам Куба улс руу хүмүүнлэгийн тусламж болон барилгын материалууд тээвэрлэсэн онгоцууд илгээж байна. Мөн эдгээр онгоцоор “Центроспас”, “Лидер” бүлгийн аврагч-мэргэжилтнүүд явж байгаа аж.
Хэрэв Кубын зүгээс юу л хэрэгтэй гэнэ, бид тэр бүхэнд туслах болно хэмээн Онцгой байдлын яам мэдэгдсэн байна.
Хар шуурга аравдугаар сарын 25-нд Эрх чөлөөний арлыг дайрч өнгөрөхдөө 11 хүний амь насыг авч одсон билээ. Зөвхөн Сантьяго-де-Кубад гэхэд 15 мянга гаруй байшин барилга нурж сүйрчээ.
Засаг захиргааны зүгээс хохирлын хэмжээг 90 сая доллар хэмээн тогтоож байгаа ч энэ нь эцэслэсэн тоо биш ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )