Олон улсын сансрын станц /ОУСС/-ыг аюулаас холдууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 01

Нислэгийг удирдах төв /НУТ/ америкийн “Iridium 33” хиймэл дагуулын хэлтэрхийгээс болгоомжлон, ОУССтанцад төлөвлөгөөт бус тойрог замын өөрчлөлт гүйцэтгэлээ.

Энэхүү төхөөрөмж нь 2009 оны хоёрдугаар сард оросын сансрын холбооны “Космос-2251” хиймэл дагуултай мөргөлдөн, тэд 5 см-аас дээш диаметртэй 600 хэсэг, мөн түүнээс бага хэмжээтэй хэдэн мянган жижиг хэлтэрхийг үүсгэсэн аж.

Тойрог замын өөрчлөлт өнөөдөр москвагийн цагаар 03.08 цагт “Прогресс М-16М” тээвэрлэгчийн тусламжтай хийгджээ. “Тээвэрлэгчийн” хөдөлгүүр 406 сеундын туршид 0,5м\сек даралтаар станцад үйлчлэн түүний тойрог замыг 1км орчим дээшлүүлсэн байна.

ОУСС-ын тойрог замыг хянах ажиллагаа НУТөвд автоматаар тогтмол явагддаг ба өнөөдрийн энэхүү үйлдэл нь ОУССтанцыг "сансрын хогтой" мөргөлдөхөөс сэргийлсэн арвантав дахь удаагийн гүйцэтгэл юм байна.

Өнөөгийн байдлаар сансарт 20-30 см хэмжээтэй 13 мянган объект, 1см болон түүнээс бага хэмжээтэй “хог” тоо томшгүй их байгаа аж. Тэдний хурд асар их-10-15км\сек хүртэл байдаг ба 10 см орчим диаметртэй сансрын жижиг хэлтэрхийтэй мөргөлдөхөд цагт 80-100км хурдтай давхиж яваа, дүүрэн ачаатай “КамаЗ”-тай мөргөлдсөнтэй тэнцэхээр гэнэ.

ОУССтанцын бүрэлдэхүүнд оросын сансрын нисэгч Олег Новицкий, Евгений Тарелкин, Юрий Маленченко, НАСА-гийн сансар судлаач Сунита Уильямс, Кевин Форд, японы судлаач Акихико Хосидэ нар ажиллаж байгаа билээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top