1993 оноос зохиогдож эхэлсэн "Manhunt International" буюу олон улсын гоо залуу шалгаруулах энэ оны тэмцээн Тайландын Бангкок хотноо болох гэж байна. Уг тэмцээнд 50 гаруй улс орны 18-30 насны гэрлээгүй залууст оролцох эрхээ авчээ. Гоонь эрчүүдэд энэхүү тэмцээний эрх нээлттэй байдаг гэнэ. Дэлхийн өнцөг булан бүрээс улс орноо төлөөлөн оролцох гоо залуус 2012 оны 11 сарын 01-18-ны өдөр өрсөлдөх юм. Өнгөрсөн жилийн "Manhunt-2011" тэмцээнд Хятад улсын иргэн Жон Чин Жиан Фенг түрүүлжээ.
Манай улсаас эх орноо төлөөлж загвар өмсөгч Б.Билгүйтэй оролцож байгаа бөгөөд одоогийн байдлаар онлайн санал асуулгаар дөрөвдүгээр байрт явж байна.
Шалгаруулалтыг үндэсний болон усны хувцастай, үдшийн гоёл, фото гэсэн ангиллаар явуулах юм.
Тэмцээний ялагч 10 мянган ам.доллар, 25 мянган ам.долларын гоо сайхны эмчилгээний эрх гэх зэрэг шагналыг гардана.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )