2012 оны хамгийн секси эрээр тодорсон Холливудын өвөрмөц жүжигчин Роберт Паттинсон шинэ өндөрлөгт хүрчээ.
Алдарт Dior брэнд түүнтэй 12 сая долларын урамшуулал бүхий гурван жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
Паттинсон Dior Beauty-н нүүр царай болж, шинэ үнэртнийг нь сурталчлах аж.
Шинэ сурталчилгааны кампанит ажил аль эрт эхэлсэн ба зарим зүйлс нь нууцлагдмал байдалтай байгаа юм байна. Сэтгүүлчдийн мэдээлж буйгаар, Паттинсон рекламны роликт тоглон, хэд хэдэн сэтгүүлд зураг авахуулах бололтой.
Түүний дурлалт бүсгүй Кристен Стюарт мөн адил сурталчилгааны бизнест оролцон, Balenciaga-н нүүр царай болж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )