Аюултай хүнсний бүтээгдэхүүний хайрцаг дээр “аймшгийн” зургууд бий болно

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 01

Хүний бие организмд хор нөлөө үзүүлэхүйц хүнсний бүтээгдэхүүний гадна савлагаа хайрцаг дээр тамхины хайрцагтай адилаар үүсгэдэг өвчнийх нь зургийг дүрсэлж байхыг Канадын анагаах ухааны нийгэмлэгийн зүгээс санал болгосон байна.

Пицца, хийжүүлсэн ундаа, шарсан төмсний хайрцаг дээр церроз өвчтэй элэгний болон чихрийн шижин өвчний хор урхагийн талаар зураг нийтлэхийг уг нийгэмлэгийн зүгээс санал болгожээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тамхины хайрцаг дээрх зурагт сурталчилгаа зохих үр дүнгээ өгч тамхичдын тоо 20 хувиар хорогдсон байна. Канад улс энэхүү сурталчилгааг анх санаачлан гаргаж байсан аж.

Мөн эмч нарын зүгээс хүний эрүүл мэндэд эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүнд ноогдуулах татварыг нэмэгдүүлэн, сурталчилгааг хязгаарлах санал тавьж байгаа юм байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top