Японы эрдэмтэд усыг цацраг идэвхт бодисоос цэвэрлэх шинэ арга боловсруулжээ. Канадзава их сургууль дээр иодын изотоп, цези, стронци зэрэг цацраг идэвхт бодисуудыг устгадаг бодис гаргаж авсан байна. Туршилтын үеэр 100 миллилитр усыг цэвэршүүлэхэд 1.5 гр шинэ бодис орж байжээ. Одоо “Фүкүшим-1” станцын доод хонгил болон техникийн хонгил замд цацраг идэвхт бодисын өндөр агууламжтай 67 мянган тонн ус байна. Эрчим хүчний хоёр болон гуравдугаар блокийн ойролцоох далайн усанд шинэ бодисыг удахгүй асгахаар төлөвлөж байгаа тухай Токиогийн эрчим хүсний компанийн төлөөлөгч мэдээлжээ. Гуравдугаар сарын 11-нд Японы зүүн хойд нутгийн Хонсю арлаас 130 км зайтай газар хүчтэй газар хөдлөлт болж, улмаар цунами үүссэн билээ. Байгалийн гамшгийн улмаас, сүүлийн мэдээгээр, 14001 хүн амиа алдаж, 13660 орчим хүн сураггүй болсонд тооцогдож байна. Гэнэтийн гамшигт хэдэн зуун мянган байшин барилга нурж, сүйдсэнээс гадна тус улсын атомын эрчим хүчний станцад ноцтой хохирол учирсан билээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ
Сэтгэгдэл ( 0 )