Оросын Ус цаг-уур, орчны шинжилгээний албанаас мэдэгдэл хийжээ. Тус байгууллагын захирал Роман Вильфанд “дэлхийн төгсгөл” ойртсоныг дохиолохуйц өчүүхэн ч шинж тэмдэг хяналтын төхөөрөмжүүд дээр илрэхгүй байгаа хэмээн мэдэгдсэн байна.
Улс орны ерөнхий шинжээч цааш нь өгүүлэхдээ, “арванхоёрдугаар сарын 22 хүртэл өдрөөс өдөрт одон орны гэрэлтэй өдөр багассаар ердөө долоохон цаг болдог. Байгалийн энэхүү зүй ёсны үзэгдлээс өөр ямар ч шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа” хэмээн ярьжээ.
Reuters агентлагийн захиалгаар явуулсан санал асуулгаас харахад дэлхийн оршин суугчдын арван хүн тутмын нэг нь энэ оны арванхоёрдугаар сарын 21-нд “дэлхийн төгсгөл” ирнэ гэдэгт итгэж байна хэмээн BBC агентлаг цохон тэмдэглэсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )