Сурагч охид видео бичлэгээс болж амиа хорлох шахжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 02

Манай хойд хөрш Иркутск хотод дунд сургуулийн охид тайчиж буй бичлэгээ нууцаар хийн, дараа нь уг бичлэгийг ангийнхан нь олж үзсэнд гутран амиа хорлох шахсан байна.

Энэхүү явдал аравдугаар сарын сүүлчээр, Эрхүүгийн 80-р дунд сургууль дээр тохиолджээ.

Долоодугаар ангийн дөрвөн сурагч охин хоорондын зөрчлөө нэгэн сонин аргаар шийдвэрлэхээр тохиролцсон аж. Тэд камерын өмнө хэн хамгийн олон хувцсаа зоригтойгоор тайлж чадсан нь маргааны ялагч болохоор мөрийцжээ. Тэдний энэхүү үйлдлийг ангийнх нь нэг хүү гар утасны камераар бичиж авсан байна.

Ингээд уг бичлэг сургуулиар маш хурдан тарсан аж. Хүүхдүүд тэднийг шоолон доромжилж бөөн юм болон, охид тэсвэрлэхээ болин амиа хорлохоор шийдсэн байна. Тэд эцэг эхдээ зурвас үлдээн гэрээсээ явцгаасан аж. Үүнийг мэдсэн ар гэрийнхэн нь сандралдан түгшүүр зарлаж, азаар охидыг эрүүл саруул олж авсан байна.

Охидын нэгнийх нь аав хууль сахиулах байгууллагад өргөдөл гаргасны дагуу шалгах ажиллагаа явагдаж байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top