2011 онд өөд болсон дуучны Лондон хотын Камден дүүрэг дэх гэрээс хоёр даашинз хулгайд алдагдсан талаар "Эми Уайнхаус" сангийнхан мэдээлэл хийжээ.
Нэг нь талийгаачийн хуримын даашинз бөгөөд нөгөө нь 2006 онд BBC-гийн мюзик шоунд оролцохдоо өмсч байсан гоёлын даашинз ажээ. Хуримын даашинзыг 124 мянга, гоёлынхыг нь 37 мянган еврогоор тус тус үнэлээд байгаа юм.
Харин Эмигийн аав Мич Уайнхаус “Dolce&Gabbana зэрэг илүү үнэ хүрэх даашинзнуудыг аваагүй хэрнээ охины минь амьдралын үнэ цэнэтэй хоромтой холбоотойг нь сонгож хулгайлсныг бодохоос дургүй хүрч байна. Хуримын даашинзанд үнэ тогтоох аргагүй” гэжээ.
Дуучныг нас барснаас хойш гэр нь түүний эдлэж хэрэглэж байсан эд зүйлс, хувцас хунар хадгалдаг газар болжээ.
Цагдаа нар уг хэргийг шалгаж байгаа бөгөөд хулгайч таатай мөчийг хүлээж байгаад түүний бүх эд зүйлсийг нь авахаар зэхэж байсныг илрүүлжээ.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )