2011 оны 11-р сараас хойш салах талаар дуулиан дэгдээсэн Холливудын хос албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж цэг тавих талаар ямар нэгэн шийдвэртэй алхам хийхгүй байна.
Гэрлэлтээ цуцлуулахаар жилийн өмнө бичиг баримтаа өгсөн жүжигчин Деми Мур, Эштон Качер нар санхүүгийн асуудлаас болоод салж чадахгүй байгаа гэнэ.
Эштон Катчертэй зургаан жил хамт амьдрахдаа 290 саяын хөрөнгөтэй болсон Деми Мур экс залуу амрагтаа мөнгө өгөхгүй байхаар шийдсэн юм.
Хамт амьдарч байхдаа эхнэрээсээ 16 насаар дүү Эштоны араар тавих нь хэрээс хэтэрсэн тул Дэми Мур салахаар шийджээ.
Түүний хувьд Эштоноос салсны дараа хар тамхинд орж, бие нь муудсанаар татаж унан эмнэлэгт хэвтсэн зэрэг амьдралынх нь таагүй хуудсууд эргэлдэж эхэлжээ.
Тэрээр гундуухан амьдрах болсноо Sun сайтад өгсөн ярилцлага өгөх үедээ дурдаж байсан юм. Эштонд хууртагдсанаа мэдээгүй мэт өнгөрүүлэх нь түүний хувьд там болох байв. Ямар ч гэсэн Деми Мур дахин аз жаргалтай амьдрахыг хичээж байна.
Харин Эштон Качер Украйн гаралтай Холливудын залуу жүжигчин Мила Кунистэй /29 нас/ болздог болоод жил гаруй хугацаа өнгөрчээ. Тэд эхний үед олны нүднээс харьцаагаа нууцлаж байсан боловч өнгөрөгч долдугаар сараас эхлэн "нуугдахаа" больсон. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр Милаг жирэмсэн болсон гэсэн яриа хүчтэй тархах болжээ.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )