АНУ-ын хамгийн ”үнэтэй” 10 хар шуурга

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 02
Саяхан АНУ-ын зүүн эргийг дайраад өнгөрсөн "Сэнди" хар шуурга тус улсын эдийн засагт урьдчилсан байдлаар 50 тэрбум долларын гарз хохирол учруулаад байгаа ба цаашид нарийвчлан тооцоолбол нилээн ихээр нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Үүгээрээ "Сэнди" АНУ-ын түүхэнд хамгийн их гамшиг учруулсан хар шуургаар тодроод байгаа билээ. Ингээд "Сэнди"-гээс өмнө тохиолдож байсан хамгийн "үнэтэй" 10 хар шуургыг танилцуулья.
 

10. "Ирен" – $4,3 тэрбум

Тохиолдсон хугацаа: 2011 оны наймдугаар сарын 26-28 

Хамрагдсан мужууд: Коннектикут, Делавэр, Массачусетс, Мэн, Мэриленд, Хойд Каролина, Нью-Хемпшир, Нью-Жерси, Нью-Йорк, Пенсильвани, Род-Айленд, Виржини, Вермонт, Колумби тойрог

9. "Францис" — $5,382 тэрбум

Тохиолдсон хугацаа : 2004 оны есдүгээр сарын 3-9 

Хамрагдсан мужууд: Флорида, Жоржи, Хойд Каролина, Өмнөд Каролина, Нью-Йорк.

8. "Рита" — $6,379 тэрбум

Тохиолдсон хугацаа: 2004 оны есдүгээр сарын 20-26 

Хамрагдсан мужууд: Алабама, Арканзас, Флорида, Луизиана, Миссисипи, Теннесси, Техас.

7. "Хьюго" — $6,835 тэрбум

Тохиолдсон хугацаа: 1989 оны есдүгээр сарын 17-22 
 
Хамрагдсан мужууд: Жоржи, Хойд Каролина, Пуэрто-Рико, Өмнөд Каролина, Виржини, Виржиний арлууд


6. "Иван" — $8,328 тэрбум

Тохиолдсон хугацаа: 2004 оны есдүгээр сарын 15-21 

Хамрагдсан мужууд: Алабама, Делавэр, Флорида, Жоржи, Луизиана, Мэриленд, Миссисипи, Нью-Жерси, Нью-Йорк, Хойд Каролина, Огайо, Пенсильвани, Теннесси, Виржини, Баруун Виржини

 

5. "Чарли" — $8,755 тэрбум

Тохиолдсон хугацаа: 2004 оны наймдугаар сарын 13-14 

Хамрагдсан мужууд: Флорида, Хойд Каролина, Өмнөд Каролина.


4. "Вильма" — $11,676 тэрбум

Тохиолдсон хугацаа: 2004 оны аравдугаар сарын 24 

Хамрагдсан муж: Флорида.


3. "Айк" — $13,050 тэрбум

Тохиолдсон хугацаа: 1992 оны есдүгээр сарын 12-14 

Хамрагдсан мужууд: Арканзас, Иллинойс, Индиана, Кентукки, Луизиана, Миссури, Огайо, Пенсильвани, Техас.

2. "Эндрю" — $22,939 тэрбум

Тохиолдсон хугацаа: 1992 оны наймдугаар сарын 24-26 

Хамрагдсан мужууд: Флорида, Луизиана.

1. "Катрина" — $46,591 тэрбум

Тохиолдсон хугацаа: 2005 оны наймдугаар сарын 25-30 

Хамрагдсан мужууд: Алабама, Флорида, Жоржи, Луизиана, Миссисипи, Теннесси.
Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top