АНУ-д “Сэнди” шуурганд амь үрэгдэгсдийн тоо өссөөр байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 03

Нью-Йорк хотын захирагч Майкл Блумберг АНУ-д “Сэнди” хар шуурганы улмаас амь үрэгдэгсдийн тоо 100 гаруй болж өсөхөөр байна хэмээн мэдэгджээ.

Аврагчид өдөр бүр эвдэрч сүйрсэн байшингийн нуранги болон овоорсон хогон дороос амь үрэгдэгсдийн цогцос олж байгаа аж. Стэйтон-Айленд районд ээжийнх нь гараас далайн давалгаа алдуулан авч одсон хоёр хүүгийн цогцос олдсон байна.

Одоогийн байдлаар АНУ-д 98 хохирогч албан ёсоор бүртгэгдээд байна: Нью-Йорк мужийн газар нутагт-41, Нью-Жерси – 13, Мэриленд – 11, Пенсильвани – 7, мөн хоёр хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа аж.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top