Маргааш болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд ардчилагч Барак Обама сонгогчдын төлөөллийн 27 гишүүний санал, харин түүний өрсөлдөгч бүгд найрамдахч Митт Ромни 64-89 хүртэл санал авах шаардлагатай байгаа аж.
АНУ-ын Конгресс дахь хүчний энэхүү ялгавартай байдал ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс төдийлөн их хамаардаггүй байна. Энэ урьдчилсан таамаг оношлогоог The Washington Post сонин сүүлийн үеийн олон нийтийн санал асуулгын дүн мэдээ, улс төрчидтэй хийсэн ярилцлагууд зэрэгт задлан шинжилгээ хийсний үндсэн дээр нийтэлсэн аж.
Одоогийн байдлаар хоёр нэр дэвшигчийн рейтинг 1-3 хувийн өчүүхэн төдий ялгаатай байгаа ба Обамагийн сонгуулийн штабынхан ялна гэсэн бүрэн итгэлтэй байгаа бол Митт Ромнийн талынхан нөхцөл байдлыг ашигтайгаар өөрчилж болно хэмээн дайчнаар үзэж байгаа бололтой.
АНУ-д ерөнхийлөгчийн төлөө бус , түүний коллегийн төлөө санал хураалт явагддаг. Энэ нь муж тус бүрд харьцангуй олонхийн мажоритар системийн дагуу нэгдсэн жагсаалтаар тодорхойлогддог ба олонхийн санал авсан нам нь тухайн мужийн бүх төлөөллийг авдаг. Тооны хувьд тухайн мужаас сонгогдсон Конгрессийн сенатор болон төлөөлөгчдийн танхимын гишүүдийн тоотой тэнцүү байна \нийтдээ төлөөлөгчдийн танхимын гишүүдийн тоо – 435, сенаторууд – 100 байдаг\.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )