Жорж Клуни Линкольны удмын хүнээр тодорчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 05

Холливудын од-жүжигчин Жорж Клуни ихээхэн алдартай өвөг дээдэстэй болох нь тогтоогджээ.

Тэрээр АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линкольны удмын хүн аж. Энэ талаар Клунийн уг, үндэс, генетик язгуурыг судалсан шинжээчид мэдээлсэн байна.

Тэдний үзэж буйгаар жүжигчний бүр эртний элэнц эмээ нь Линкольны ээжийн төрсөн дүү байсан гэнэ. Бүсгүйчүүд эх нэгтэй, эцэг ондоотой байсан аж. Гэвч үүнд бүрэн итгэхэд нилээн бэрхшээлтэй юм.

Эдгээр судлаачид нэг бус удаа хэн нэгэн алдартны төрөл садны талаар олныг гайхшруулсан мэдэгдэл хийж байсан аж. Жишээ нь, Жастин Бибер, Селин Дион гэх мэт.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top