Каратэгийн чадвар нь машинд дайруулсан охиныг аварчээ /видео/

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 05

Саяхан ОХУ-ын Екатеринбург хотод нэгэн сурагч охин явган хүний гарцан дээр машинд дайруулсан байна. Улаан гэрлээр хурдтай давхиж гарч ирсэн хар өнгийн "Вольво" машин гарцаар гарч явсан охиныг дайран, охин агаарт хэд эргэлдэн хол шидэгдсэн аж. Азаар охины каратэгийн чадвар нөлөөлөн энэхүү аймшгийн ослоос амьд үлдэж чаджээ.

Уг машиныг нэгэн эмэгтэй жолоодож явсан ба хэргийн газраас зугатсан түүнийг эрэн сурвалжилж байгаа аж.

Д.Мигаа


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top