Электрон тамхитай Роберт Паттинсон

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 05

Р.Паттинсон тамхиа хаясан боловч найз охин Кристен Стюарт түүнийг хуурснаас болоод сэтгэл санаа нь хямарч тамхинд буцаж орсон юм. Гэхдээ тэрээр тамхи татах хорхойгоо электрон тамхиар дарж байгаа гэнэ. 

37 настай жүжигчин Леонарда тамхи бол биед хортой муу зуршил учраас үүнээс гарахын тулд дууриамлыг нь хэрэглэх хэрэгтэй гэж Робертод зөвлөжээ. 

Роберт, Леонардо хоёр тэдний хоёулангийнх нь сайн найз жүжигчин Рийз Витертспүүнээр дамжуулан танилцсан бөгөөд удалгүй дотно андууд болцгоосон.  

11-р сарын 3-ны өдөр Лос Анжелест нээлтээ хийсэн Кристений “On The Road” киноны нээлтийн үдэшлэг дээр Роберт электрон тамхиа гартаа барьсан байжээ.  

Н.Цэнгэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top