32 настай Викториа Секретийн сахиусан тэнгэрүүдийн нэг, Бразилийн топ модель Жизель Бундхенийг өнгөрөгч ням гаригт Миами арал дээр наранд биеэ шарж байхад нь папарацциуд зургийг нь авчээ. Түүний нөхөр нь Америкийн хөлбөмбөгчин Том Брэди /35 настай/ бөгөөд тэд хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж байгаа аж.
Тэдний ууган хүүг Бенжамин гэх бөгөөд одоо гурван настай. Жизель нөхөр Том болон хэсэг найз нарынхаа хамтаар Мияамигаар зугаалж амралтынхаа өдрүүдийг өнгөрүүлжээ.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )