АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн шийдвэрлэх шат эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 06

АНУ-д ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлэхэд тоотой хэдхэн цаг үлдлээ. Барак Обама, Митт Ромни нар хотуудаар явж, сонгогчдыг өөрийн талд татах сүүлийн шийдвэрлэх уулзалтуудаа хийж байна. Гэвч социологийн судалгаагаар тэд бараг эн тэнцүү яваа аж.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялах бол? Санал асуулгаас харахад хоёр нэр дэвшигчийн боломж бараг адил ба зарим тохиолдолд Обама өчүүхэн төдий \0,5-1 хувь\ илүү байгаа аж. Иймэрхүү ялгааг статистикт өчүүхэн төөрөгдөл хэмээн нэрлэдэг.

Нэр дэвшигчид нэг өдөрт 5-6 хотуудаар явж, хэн нь ч илүүрхэж чадахгүй байгаа 9 “хэлбэлзэлтэй” мужид нөхцөл байдлыг өөрчлөхийг хичээж байна. Огайо, Айова, Колорадо, Виржини,  Висконсин, Нью-Хемпшер, Флорида – эдгээр мужуудад сонгогчидтой эцсийн шийдвэрлэх уулзалтуудаа хийн, сонгуулийн ерөнхий хувь заяа бараг шийдэгдэх шатандаа оржээ. Хэн ялсан нь бүгдийг авдаг тийм системтэй билээ.

Обама шоу-бизнесийн туслалцаа авч байгаа аж. Түүнийг сонгогчдын өмнө гарахаас урд бие халаалт болгож Стиви Уандер, Кэтти Перри, Брюс Спрингстин, Жей Зи нар уран бүтээлээ толилуулж байна. Ромнийн уулзалтууд дээр зөвхөн Кид Рок л үзэгдэж байгаа аж.

 Нэг нэгээ шүүмжлэх байдал улам эрч хүчээ авч байна. “Ерөнхийлөгч Обама өөрчлөлтийг амласан боловч хэрэгжүүлж чадсангүй, Би бол зөвхөн өөрчлөлтийг амлаад зогсохгүй, надад аль хэдийн бодит үр дүн гарч ирсэн” хэмээн Ромни ярьж байгаа бол, “Ноён Ромни бол маш авьяаслаг худалдагч. Тэр хуучин үзэл санаануудаа шинэ баглаа боодолд савлан, түүнийгээ өөрчлөлтүүд хэмээн нэрлэж байна” хэмээн Обама цохон тэмдэглэжээ.

Санал хураалтын зарим хэсгүүд одоо хүртэл гэрэл цахилгаангүй байгаа ба Нью-Йоркийн оршин суугчид гар утасны цэгүүдэд, Нью-Жерсийн сонгогчдыг электрон шуудангаар саналаа өгөхийг зөвшөөрсөн байна.

Обама сонгуулийн өдрийг төрөлх Чикаго хотдоо, харин Ромни Массачусетс мужийн губернатор байсны хувьд Бостонд өнгөрүүлэх аж.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top