20 давхраас унаад амьд үлджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 06

Владивосток хотод нэгэн эр тамхи татахаар толгойгоо цонхоор гарган доош тонгойж байгаад болгоомж алдан 20 давхраас унасан аж.  Тэрээр гайхалтай нь , асар өндрөөс унасан атлаа амьд үлдэж чадсан байна.

Цагдаагийнхан ойр дотныхон, хөршүүдийг нь шалгаж байцаасан ба энэхүү тохиолдол нь амиа хорлох оролдлого бус, болгоомжгүй байдлаас үүдсэн аж.

Түүнийг замын хажууд унасан байхыг харсан хүмүүс эмнэлгийн түргэн тусламж дуудан, эмч нар олон тооны бэртэл гэмтлийг тодорхойлсон байна. Уг эр одоогоор сэргээн амьдруулах тасагт хүндэвтэр байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top