Холливудын нэрт жүжигчин Брэд Питт тавилгын дизайнераар авьяасаа сорихоор шийджээ.
Тэрээр тавилга үйлдвэрлэгч Фрэнк Полларотой гар нийлж ажиллаж байгаа бөгөөд унтлагын өрөөний тавилга, сандал ширээнээс эхлээд ахуй амьдралд хэрэгтэй бүхий л эд хогшлыг урлах гэнэ. Энэхүү брэндээ тэд “Pitt-Pollaro” хэмээн нэрлэжээ.
Брэд 1990-ээд эхлэн тавилгынхаа загварын санаануудыг бодож зурж эхэлсэн. Фрэнк тэднийхээр айлчилж очихдоо ямар ч дизайнераас дутахааргүй зурсан зургуудыг нь хараад хамтарч ажиллах санал тавьсан гэнэ. Тэд нэрийн тавилгаа энэ сарын 13-15-нд Нью-Йорк хотноо танилцуулах гэнэ.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )