Эртнээс уламжилж ирсэн заншлын дагуу Нью-Хэмпшир мужийн Дисквилл-Нотч хэмээх бяцхан тосгоны арван оршин суугч АНУ-ын 2012 оны бүх нийтийн сонгуулийн анхны саналыг өглөө.
Тэд орон нутгийн цагаар 00.01 \манайхаар 14.01\ цагт саналаа өгсөн ба үр дүн нь Барак Обама, Митт Ромни нарын сонгуулийн өмнөх санал асуулгын дүнг баталгаажуулсан буюу 5:5 харьцаатай саналаа өгсөн байна.
Шөнө дунд саналаа өгдөг энэхүү уламжлал нь 1960 онд тухайн тосгон энэхүү ер бусын цагт саналаа өгөх эрхийг авснаар эхэлсэн аж. Сонгуулийн санал хураалтын хэсэг яг 00.00 цагт нээгдэн нэг минутын дараа хаагддаг юм байна.
Дисквилл-Нотч ийнхүү АНУ-ын үндсэн сонгуулиудын үед хамгийн анх саналаа өгч жишиг тодорхойлдгоороо алдартай аж.
Өнөөдөр АНУ-ын иргэд ерөнхийлөгч болон 11 мужийн конгрессийн гишүүд, мужийн захирагчдыг сонгоно.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )