Эдди Мерфигийн шинэхэн найз бүсгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 07

51 настай Холливудын жүжигчин Эдди Мерфи шинэхэн найз бүсгүйгээ олон нийтэд албан ёсоор танилцууллаа. Түүний найз бүсгүйг Пэйж Батчер гэдэг. Энэ жил 33 настай загвар өмсөгч бүсгүй сүүлийн нэг сарын турш жүжигчин эртэй болзож байгаа. Тэрээр намайг байнга инээлгэдэг хэмээн найз залуугаа товчхон тодорхойлсон юм. Эдди Мерфи хэдийгээр сайн жүжигчин ч гэлээ сайн нөхөр, эцэг байх тал дээр хариуцлага алддаг бөгөөд түүний нууц хүүхэд энд тэндгүй бий гэх яриа байдаг. Тиймээс ч хосуудыг зүгээр нэгнийхээ зугааг гаргаж байгаа хэмээн зарим нэг хэвлэлд бичжээ.  

А.Маша    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top