Леонардо Де Каприо ээлжит амрагийнхаа зүрхийг шархлуулжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 06

Мөнхийн гоонь эр Леонардо Де Каприод хуримын бөгж зүүлгэхийг оролдсон бас нэгэн үзэсгэлэнт бүсгүй зүрх сэтгэлдээ шарх амсаад үлдлээ.

37 настай жүжигчин эр, Victoria’s Secret-ийн “охин тэнгэр” Эрин Хизертон нар хэдэн долоо хоногийн өмнө хоёр тийшээ болсон нь тодорхой болжээ. Тэд өнгөрөх оны арванхоёрдугаар сараас уулзаж эхэлсэн билээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, загвар өмсөгч үзэсгэлэнт бүсгүй кино ертөнцийн ханхүүтэй гэрлэнэ гэдэгтээ төдийлөн итгэлтэй бус байсан бололтой. Тэгээд ч түүнээс өмнө Леод урт хөлтэй, шаргал үст бүсгүйчүүд хэдэн арваараа байсан бөгөөд түүнтэй гэрлэнэ гэдэг бараг үл гүйцэлдэх хүсэл болох аж.

“Энэ бол тэдний хамтын шийдвэр байсан, тэд сайн найз нөхдүүд хэвээр үлдсэн” хэмээн тэдний ойрын эх сурвалж ярьсан байна. Юутай ч та бид Де Каприогийн ээлжит шинэ амрагийн талаар мэдээ хүлээх болох нь. Гэхдээ нэг их удахгүй байх, дараагийнх нь бараг оочерлоод хүлээж байгаа биз...

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top