АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Барак Обама, Митт Ромни нар exciton floor судалгааны үр дүнгээр Виржини мужид адил тооны санал буюу тус бүр 49% авчээ хэмээн америкийн CNN телесувгийн мэдээлснийг “Интерфакс” агентлаг дамжуулсан байна.
Виржини бол шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг “хэлбэлзэлтэй” мужуудын тоонд ордог билээ. Мөн энэ цаг мөчид Флорида мужид Барак Обама давамгайлж 55:45 хувийн харьцаатай байна хэмээн exciton floor судалгаа үзүүлж байна. Энэ мужийн санал мөн эцсийн үр дүнд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг билээ.
Еxciton floor судалгааны дүн урьдчилсан байдлыг илтгэдэг ба өөрчлөгдөж ч болзошгүй юм.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )