АНУ-д бас нэгэн чухал муж болох Нью-Хэмпширийн санал хураалтын дүн мэдээ тодорхой боллоо.
Орон нутгийн ажиглагчдын үзэж буйгаар тэнд одоогийн Ерөнхийлөгч Барак Обама ялж байгаа аж.
Нью-Хэмпшир нь хэдийгээр дөрвөн төлөөлөгч дэвшүүлдэг багавтар муж боловч, “хэлбэлзэлтэй” мужуудад багтдаг, Митт Ромнийн найдлага тавьж байсан газруудын нэг юм.
Дашрамд дурдахад, хоёр нэр дэвшигч хоёулаа “өөрийн гэж тоочколсон” мужууддаа илүү санал авч байгаа нь ажиглагдаж байна. Мормон Ромнийн хувьд Юта болон хөрш Монтана мужийг өөрийн ялалтын жагсаалд оруулаад байна.
Одоогийн байдлаар төлөөлөгчдийн санал 163:162 харьцаагаар Обама давамгайлж байна. Нэр дэвшигч бүрэн ялахын тулд дор хаяж 270 төлөөлөгчийн санал авах ёстой аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )