АНУ-д болж буй ерөнхийлөгчийн сонгуульд өнөөгийн төрийн тэргүүн Барак Обама ялж байна. CNN мэдээлснээр, Обама одоогийн байдлаар 270 гаруй төлөөлөгчийн саналыг аваад байгаа аж.
55 төлөөлөлтэй Калифорни, 12 төлөөлөл бүхий Вашингтон мужуудад ялалт байгуулсан нь Барак Обамаг өрсөлдөгчөөсөө хол тасрахад ихээхэн нөлөөлсөн байна.
Митт Ромнийн хувьд 4 төлөөлөлтэй Айдахо, 3 төлөөлөл бүхий Монтана мужуудад илт давамгайлж байгаа аж.
Обамагийн сонгуулийн штаб дээр цугларсан хүмүүс аль эрт ялалтын баяраа тэмдэглээд эхэлжээ. Мөн Нью-Йоркийн төвд Обамаг дэмжигч олон мянган хүмүүс цугларчээ.
Обамагийн ялалтын талаар мөн CBS, MSNBC телесувгууд мэдээлж байна.
Барак Обама Twitter хуудсаараа дамжуулан өөрийн дэмжигчдэдээ талархал илэрхийлжээ. “Та бүхний ачаар бид амжилтанд хүрлээ. Маш их баярлалаа” хэмээн бичсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )